Бусдад түгээх хамгийн эерэг хандлага.
Зүгээр л бүгдээрээ хамтаараа бөөнөөрөө аз жаргалтай амьдарцгаая. Ганц л амьдарна шүү дээ
- Хажуугаар өнгөрсөн хүн мэдээж таны хөлөн дээр албаар гишгээгүй нь лавтай. Гэхдээ гутал халтар болчихоор хэцүү л дээ. Тэглээ ч гэсэн тэр хүний зүгээр л уучил гар бариад өнгөр. Тэгээд л гутлаа арччих. Алчуур байхгүй бол өнөөх хүнээс асуучих.
- Хамт ажилладаг хүмүүс стресстэй байвал тэднийг инээлгэх хөгжилтэй зүйл ярьчих. Ажлын уур амьсгал гэгээлэг болоод л ирнэ. /Өөрийнхөө бүтэлгүйтсэн талаар ч юм уу/
- Түгжрэл ихтэй та чухал хурлаасаа хоцорч байсан ч гэсэн бухимдах хэрэггүй ээ. Үүнийг мэдсэн бол эрт босох л байсан. Хамгаас хайртай өөртөө уурлаад яахав дээ.
- Хэн нэгэн чамаас илүүг хийчлээ гээд атаархах ч хэрэггүй. Түүгээр бахарх. Чамд бас түүнээс илүү зүйл бий. Тэр чамаар ч бас бахархана.
- Өнөөдөр чи ачаалал ихтэй ажиллалаа гээд уурлах хэрэггүйээ. Ажилтай, ажил ихтэй байна гэдэг чин аз жаргал шүү дээ.
- Уурлаж бухимдсан хүнтэй харицахад амаргүй л дээ Гэхдээ түүнийг тайвчиртал нь ойлгуулаад өг. Урдаас нь адилхан уурлаж харьцвал ямар аймшигтай юм болно гэж санана.
- Байгаа зүйлдээ сэтгэл хангалуун бай. Чамаас сул дорой амьдарч байгаа хүн байгаа ш дээ
Comments
Post a Comment